Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.ezuuch.mn вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1. Хэрэглэгч www.ezuuch.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

2. www.ezuuch.mn вэб сайтад зарагдаж байгаа бараанууд бэлэн буюу захиалгаар нийлүүлэх гэж ангилагдана. Захиалгаар нийлүүлэх бараа нь захиалгаар гэж тэмдэглэгдсэн байна.
3. Захиалгаар нийлүүлэх барааны тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай бүр хэрэглэгчид мэдэгдэнэ.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

1. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг www.ezuuch.mn бүрэн хариуцна.

2. Хэрэглэгч нь www.ezuuch.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг www.ezuuch.mn хариуцахгүй болно.

3. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.


ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА

1. Захиалга авах хугацаа:
◦ Хэрэглэгч нь www.ezuuch.mn цахим худалдааны вэвсайтыг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
◦ Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 72 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.

◦ Захиалгын төлбөр 72 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой. 

◦ Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

◦ www.ezuuch.mn цахим худалдааны вэвсайт нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

◦ Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн  бүртгүүлсэн цахим шууданд, бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээж байна.



◦ Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.


ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ


1. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Нэвтрэх хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
2. Захиалга хийгдсэнээс хойш 72 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай.

3. www.ezuuch.mn цахим худалдааны вэвсайт нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.

4. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

5. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд www.ezuuch.mn худалдааны систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.




ТАВ. ХҮРГЭЛТ


1. Хэрэглэгчийн захиалгын дүн 50 мянган төгрөгөөс дээш тохиолдолд барааг Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө
.
2. Хэрэв Хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол захиалгын бараа болсон хойно Хэрэглэгч өөрийн биеэр ирж барааг авна.

3. Бэлэн байгаа барааг захиалга хийгдсэнээс хойш хот дотор бол 24-48 цагийн дотор, хөдөө орон нутагт бол 7 хоногийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ. Захиалгаар нийлүүлэх бараа нь захиалгаар гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд захиалга хийгдсэнээс хойш хот дотор бол 7-10 ажлын хоногийн дотор, хөдөө орон нутагт бол 10-14 ажлын хоногийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ.

Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:

1. СХД: Орбит, Толгойт, Баянхошуу


2.  ЧД:  Чингэлтэй,


3. СБД: Дамбадаржаа

4. БЗД: Улиастай, Баянзүрхийн товчоо


5. ХУД: Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана.


4. Дээр заасан хязгаараас гадагш  хүргэлт хийх тохиолдолд монгол шуудан компаниар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.

5. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа хүлээн авна.

6. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.



ЗУРГАА. БУСАД


1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв www.ezuuch.mn цахим худалдааны вэвсайтын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.