Skip to content
Та энд байна: Нүүр
Хөрөнгийн зах зээл: Та хувьцаа эзэмшигч болмоор байна уу? Хэвлэх

Нөөц баялгаараа дэлхийд толгой цохих Монголын ашигт малтмалын томоохон ордууд ашиглалтад орсноор манай хөрөнгийн зах зээлийн хурдацтай хөгжил яах аргагүй үгүйлэгдэж байгаа юм.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төр, засгаас нэлээд  ажлуудыг шат дараатай хийж байгаа. Зөв систем нь хөгжиж, бүрэлдсэн ч хөрөнгийн зах зээл дэх гол тоглогчид болох жирийн иргэд, хувьцаа эзэмшигчид энэ талын мэдлэг, мэдээллээр баялаг байх ёстой.

 
"Чацаргана” хөтөлбөр - Төслийн шалгаруулалтад хэрхэн оролцох вэ? Хэвлэх
Чацарганы жимс нь хүнсний болон эмчилгээний асар их ач холбогдолтой учир түүний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр жилээс жилд өсөн нэмэгдэх болов. Сүүлийн үед чацарганыг үйлдвэрлэлийн талбай, хувийн хашаандаа албан байгууллага, хувь хүмүүс идэвхтэй тариалж байна. Манай орны жимсний аж ахуйн 80-90 хувийг чацаргана эзэлж байгаа боловч, түүнийг бодлоготойгоор хөгжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн ажил хангалтгүй байна.
Монгол орны нөхцөлд дасан зохицсон жимс, жимсгэнэ түүний дотроос чацаргана тариалах хөдөлгөөнийг дэмжих, түүнийг хүмүүсийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх, ажлын байр бий болгох, цаашдаа боловсруулах үйлдвэр байгуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэглэхээс гадна гадаад зах зээлд гаргах ажлыг төрийн бодлого удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарч байна.
 
Оюутолгойн шалгуурт тэнцэх хэрэгтэй Хэвлэх
Оюутолгойд монголчууд ажиллана л гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ тэднийх тун ч өндөр босготой айл бололтой. Тэр ч байтугай “Оюутолгой төсөл дээр ажиллах монгол хүн нэг сая төгрөг атгуулахгүй л бол болдоггүй” гэсэн мэ­дээллүүд, тэдгээрээс авсан ойл­голт газар авах шинжтэй байна.  Уг асуудлыг АТГ шал­гасан боловч мэдээлэл бат­лагдаагүй. Өөрөөр хэлбэл, газар шороо ухах, барилга ба­рих ажилд орохын тулд сая төгрөг төлсөн тохиолдол гараагүй хэрэг л дээ. Ямар сай­дын суудалд очих гэж байгаа биш дээ. Уг нь улс орны хөгжлийн томоохон төслийн ажилд маш өндөр мэдлэг бо­ловсролтой, ур чадвар, аж­лын туршлагатай хүмүүс л ажил­лах ёстой.
 
Эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалинтай Хэвлэх
Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянга. Нэг цагаар тооцвол 425-хан төгрөгөөр цалинждаг гэсэн үг юм. Хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээ манай оронд дэндүү бага байна гэсэн судалгааг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас гаргасан байна.  Мөн манай улсад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү өндөр цалин авдаг аж.
Энэ нь эрчүүд батлан хамгаалах, уул уурхай зэрэг салбаруудад илүү олноор ажилладагтай шууд холбоотой гэнэ. Тиймээс эмэгтэйчүүд, эрчүүдээс 13.5 хувиар бага цалин авч байна гэсэн судалгааны дүн гарчээ.
 
Хөдөөгийн иргэд Түүхий эдийн биржтэй болохыг хүсэж байна Хэвлэх
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хөдөөгийнхөн хүлээж байна.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн сүүлийн хориод жилийн хугацаанд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн үйл ажиллагаа нь нэгдсэн зохион байгуулалтгүйгээс хязгаарлагдмал хүрээнд, хувь хүн, ченжүүдийн туршлага дээр тулгуурлан хөгжиж иржээ.
 
Үнэт цаасны зах зээл сонирхогч, судлаачдад зориулсан сургалт болно Хэвлэх

Манай улс үндэс суурь нь тавигдаад 20 жил болж буй  Хөрөнгийн зах зээлийн салбарыг  хөгжлийн хөшүүрэг байж болохыг олон улсын туршлагаас  харж буй билээ.  Тэрчлэн  Монголын Хөрөнгийн Биржийн сургалтын төвөөс үнэт цаасны зах зээл сонирхогч, судлаачдад зориулан анхан шатны сургалтыг зохион байгуулж ирсэн. Одоо 43 дахь удаагийн сургалт болох гэж байна.

 

 
Үр бүтээлтэй удирдах ажилтан хэрхэн бий болдог вэ? Хэвлэх
Уламжлалт удирдах ажилчдын төрх байдал /тодорхой хэмжээний үнэт зүйл, хандлага мөн тодорхой хэмжээний эрх, мэдэл агуулсан/-ыг хэлбэрдэж, дууриах шаардлага чадварлаг удирдах ажилтанд байдаггүй.

СЕО нартай ажиллах олон жилийн туршид тэд дээрх төрх байдлыг харуулсан газрын зургийн хаа сайгүй тарсан болохыг Drucker олж мэдсэн. Тэдэн дунд нийтэч байдлаас бараг ганцаар тусгаарлагдсан, чөлөөтөөс хатуу дэг журамтай, өглөгчөөс аривлан хэмнэгч хүртэлх төрөл зүйлийн удирдагч байсан. Үр бүтээлтэй байсан тэдний нууц нь доорх 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
 
Улсын тэмдэгтийн жилийн хураамж 60 дахин өсч, бизнес зогсох нь Хэвлэх
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд жижиг дунд, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг айлгасан нэгэн тоо шинээр батлагджээ.

Өөрөөр хэлбэл, найман нэрийн барааны дэлгүүрт олгох тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжид жилд төлөх 165 мянган төгрөг 10 сая 250 мянган төгрөг болон өсчээ. Энэ нь 60 дахин өссөн үзүүлэлт байна.
 
Зээлийн хүү буурч эхэллээ Хэвлэх
Энэ оны эхний сараас арилжааны банкуудын зээлийн хугацаа уртсан, хүү нь буурах байдал ажиглагдаж буй. Зээлийн нөхцөл ийн сайжирснаар банкуудын харилцагчид ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа хэмээн мэдээллээ.
Одоогийн байдлаар банкуудын бизнесийн зээлийн нэг сарын хүү 1.3-1.5 хувьтай байна. Арилжааны банкууд зээлийн хүүгээс гадна хадгаламжийн хүүгээ ч бууруулсан. Хадгаламжийн хүү буурснаар иргэдийн хадгаламж хэрэглээний үнийн индексээс доогуур орж, үнэгүйдэхэд хүрч байгаа аж.
 
“ТОП-100” шалгаруулалтанд материал авч эхэлжээ Хэвлэх
Засгийн газар, МҮХАҮТ-аас  хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн 2010 оны ээлжит шалгаруулалт ирэх сард болох юм байна.
Монгол улсын нийгэм, эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг ТОП ААН-г шалгаруулан өргөмжилдэг энэхүү арга хэмжээг  арав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.
2010 оны ТОП-100 шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дараах материалыг ирэх сарын 18-ны 18.00 цагийн дотор МҮХАҮТ-ын 407 тоотод авчирч өгөх ёстой юм байна.
 
Эздээ хүлээсэн хөрөнгийн бирж бүтцийн өөрчлөлтөд бэлтгэж байна Хэвлэх
Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилгоор удирдлагынх нь эрхийг Лондоны Хөрөнгийн биржид шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Содхүү ажлаа хүлээлгэн өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр тус хөрөнгийн биржийн гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал, "Millenium IT" компанийн захирал Антони Виерсинг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирсэн билээ. Тэд энэ үеэр "Millenium IT" программыг манай улсад нэвтрүүлэх талаар ярьсан.
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 1/69

Follow us on Twitter

Хэрэглэгчийн хэсэг



Статистик

Гишүүд : 1503
Мэдээлэл : 5038
Мэдээллийг Үзсэн Тоо : 13941852